Thursday, September 12, 2013

Нэгэн Төрсөн өдөр...

Өнөөдөр хайрлан хүндэтгэдэг нэгэн хүний маань төрсөн өдөр болов. Анх намайг багш хэмээх эрхэм алдар луу эргэлт буцалтгүй татан оруулсан анхны ажлын минь АЛТАН БАГШ-ийн төрсөн өдөр байлаа. Багш маань одоо гадаадад судалгааны ажил хийдэг ба эх орондоо түр хугацаагаар ирсэн билээ. 2 жил уулзаагүй багш маань улам ч залуу болсон мэт харагдаж байв. Амьдрал дээр тулгарах элдэв бэрхшээл, саад тотгорыг даван туулахад минь багш минь үргэлж л багш хэвээрээ үлгэрлэн зааж сургах юм даа. Багшийнхаа олон сайхан чанараас КАЙФ авч ажиллах, сурах эрч хүчээр дүүрэн байна даа. Амьдрал дээрээ ч би оюутнуудынхаа НАСАН ТУРШ-ынх нь багш байхыг хүснэм.

2014 оны төгсөгчдийн үйлдвэрлэлийн дадлага хуваарилалт

Нийт IV Курсын оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг удирдах багш нарын хуваарилалаа. Иймд удирдагч багш нартайгаа холбогдон шаардлагатай мэдээллийг хүргэнэ үү. Дадлага хуваариалалт 

Tuesday, March 5, 2013

Оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа



Дотоодын их, дээд сургуульд 3.0-оос дээш голч дүнтэй суралцаж буй төгсөх болон төгсөхийн өмнөх курсын аль ч мэргэжлийн чиглэлээр суралцаж буй бүх оюутанд нээлттэй уг хөтөлбөр 2013-2014 оны хичээлийн жилд сар бүр 100 000 төгрөгийн тэтгэлэг олгоно. Энэ сарын 29-ний өдрийг дуустал үргэлжлэх “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт нь тест, бүлгээр ажиллах дасгал, ярилцлага гэсэн гурван үе шаттай явагдах бөгөөд хамрагдахыг хүссэн оролцогч scholarship.mcs.mnхаягаар онлайн анкетаа 3 дугаар сарын 10-ны дотор бөглөж бүртгүүлнэ. 


Нийгмийн хариуцлагатай М-Си-Эс Групп энэ жил арав дахь удаагаа “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 260 гаруй оюутанд мөнгөн тэтгэлэг олгогдсон юм байна. Иймд та бүхэн анкетаа өгөн үзээд алдаарай. Амжилт хүсье.
  Эх сурвалж: http://news.gogo.mn/r/119402 

Thursday, February 28, 2013

Курсын ажлын хамгаалалт

Курсын ажлын хамгаалалт 2013 оны 03 сарын 21-нд 15.00 цагаас болно. Оюутнууд удирдагч багш нартайгаа уулзан үзлэгүүдийнхээ оноог баталгаажуулах шаардлагатай. /3 сарын 07-ны дотор/

Дипомын ажлын үзлэг зохион байгуулагдах гэж байна

Нийт IV курсын оюутнуудын дипломын ажлын үзлэг 2013 оны 03 сарын 14-ны өдөр 15.00 цагаас зохион байгуулагдах гэж байна. Иймд оюутнууд товлосон хугацаанд бэлэн байна уу.

Sunday, February 3, 2013

Улсын шалгалтын асуулт

422 болон 423-р бүлгийн оюутнуудын бүлгийн дарга нарыг ангийн оюутнуудын и-мэйл хаягийг илгээхийг хүссэн ба 423-р бүлгийн дарга Мөнгөнчимэг өөрийн ангийн оюутнуудын хаягийг  цагт нь илгээсэнд баярлалаа. Та бүхэнд би и-мэйлээр улсын шалгалтын асуулт болон диплом бичих стандарт, агуулгыг илгээсэн болно. Харин 422-р бүлгийн хувьд өөрийн мэдэх 4 оюутанд л илгээж чадлаа. Иймд 422-р бүлгийн дарга яаралтай и-мэйл хаягуудаа илгээнэ үү. Мөн хэлэлцэж тохирсноороо онлайн уулзалтыг зохион байгуулмаар байна. (И-мэйлээр урилга явуулах болно.)

Friday, January 25, 2013

Баярлалаа ...


КПХ-223-р бүлгийнхээ нийт оюутнууддаа багш нь маш их баярлалаа. Та бүхний бэлэг их гоё SURPRISE болж чадсан шүү. Сэтгэлээсээ өгсөн бэлэг бүхэн хүний сэтгэлд хүрч чаддаг юм шүү. Та бүхний СЭТГЭЛ шингэсэн, гоё аягандаа багш нь дандаа халуун цай ууж, СЭТГЭЛЭЭ ДУЛААЦУУЛАХ болноо. :) 

Saturday, January 19, 2013

Нэгэн шөнийн бодол


Уншвал ухаан баяжина.
Уурлавал стресс баяжина.
Хайрлавал сэтгэл баяжина.
Хөдөлмөрлөвөл амьдрал баяжина.
Зовлонг давахад тэвчээр баяжина.
Зориглоод хийхэд амжилт баяжина. 
/http://uranchimeg.com/Education/?p=5166#comment-10318/

Энэ 6 мөртөөр өөрийн бодролыг эхлүүлмээр санагдлаа. Өнөөдөр хэдийгээр амралтын өдөр ч нойр минь хулжив. Надад хийж бүтээх хүсэл тэмүүлэл, сурч боловсрох эрмэлзлэл дүүрэн байна. Миний нэг багшийн минь блогийн TITLE нь "Life is short, use every moment for learning" гэж бичсэн байдаг. Энэ үг надад их эрч хүчийг өгч байдаг. Бидний амьдрал үнэхээр л богино юм. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бид насан туршдаа л сурдаг. Аливаа зүйлд төгс гэсэн ойлголт ч байдаггүй. Бид бүхэн өөрийн сурсан мэдсэн дээр мэдлэгийг нэмдэг. Харин энэхүү мэдлэгийн сав хэр дүүрэн байгаагаас бидний ертөнцийг үзэх үзэл өөр өөр байдаг болов уу. Мэдлэг дүүрэн хүн ДАРУУ, ЭНГИЙН байдгийг би олон жишээн дээрээс харсан. Ер нь хүн ХЭДЭН хүнд таалагдаж байгаа нь чухал бус, ХЭНД таалагдаж байгаа нь чухал гэж би боддог. Сурах гэдэг нь тухайн хүнээс асар их хөдөлмөр, тэвчээр, анхаарлыг шаардана. Гэхдээ сэтгэл гарган хийсэн аливаа ажил болгон заавал биелдэг гэдэгт би итгэдэг. Хэрэв чамд хүсэл байвал яг одооноос л эхэл.