Wednesday, October 31, 2012

БУЯН ...

Буян ... Энэ үг надад өнөөдөр ихийг бодууллаа. Нээрээ би гэдэг хүн чинь ер нь өдий наслахдаа хэр их буян хийсэн бэ гэж ... Яг энэ үед надад ардын маань нэг сайхан зүйр үг шууд орж ирж байна. 
ТЭНХЛҮҮН ЯВАХАД ТЭМЭЭГЭЭР ТУСАЛСНААС
ТЭВДЭЖ ЯВАХАД ТЭВНЭЭР ТУСАЛ гэж ...
Буян гэдэг нь их тэнгэрлэг, уудам, нигүүлсэнгүй үйлс билээ. Бид буяныг янз бүрээр л үйлдэж болно. Тэр дундаа сэтгэлийн буян бол агуу зүйл гэж би бодож байна. Миний хувьд сэтгэлээ ариун байлгахыг юу юунаас илүү эрхэмд тооцдог билээ. Хэн нэгнийг хуурах амархан ч, өөрийгөө хуурах нь хамгийн аймшигтай зүйл. Учир нь өөрийгөө хуурсан тэр сэтгэлээ ариутгах нь хэцүү гэж бодож байна. Надад буян үйлдэх их олон боломж байсан байна. Гэвч тэр боломжуудыг би бүрэн ашиглаж чаддаггүй юм байна. Жишээ нь өнөөдөр би гэрээсээ буудал орох замд хүүхдээ дагуулан такси барих гэж буй бүсгүйд зогсож болох байлаа, гандан орохдоо үүдэнд нь суух 2 хөгшинөөс тагтаа хооллох будаа нэгнээс нь авчаад нөгөөхөөс нь авсангүй орхилоо, энд тэнд явж байхад машины үнэртүүлэгч зардаг хүүхдүүдээс үнэртүүлэгч авч болох байлаа, дүрэм зөрчин явж байгаа машинд ч зам тавьж өгч болох байлаа(гэхдээ ихэнхдээ тавьж өгдөг л дөө :) ). Бyян гэдгийг би сайхан сэтгэл, сайн үйлс гэж ойлгож байна. Буян гэдгийг би өөрийгөө бус, өрөөлийг нэгдүгээрт тавих сэтгэл гэж бодож байна. Өнөөдөр би номын цагаан мөрийг тараах их буян үйлдэж буйдаа баяртай байна. Та бүхнийг хэдийгээр хааяа зэмлэх үе байвч энэ нь зөвхөн та бүхний сайн сайхны тулд гэдгийг хэзээ нэгэн цагт ойлгох буй заа. Та бүгдэдээ багш нь хайртай шүү. Та бүхнийг амьдралдаа, ажил үйлстээ амжилт гаргана гэдэгт, агуу их буяныг үйлдэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Үйлдвэрлэлийн дадлагын тайлан хамгаалах тухай

Нийт IV курсын оюутнууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. 
Та бүхнийг үйлдвэрлэлийн дадлагаа амжилттай хийсэн гэдэгт итгэлтэй байна. Ингээд дадлагын тайлан хамгаалалтанд орохдоо дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

  1. Тайлан хамгаалалт эхлэх цагаас 30 минутын өмнө ирц бүрэн байх.
  2. Тайлан хамгаалалтын өмнөх өдөр тайлангуудыг нарийн бичгийн дарга нарт хураалгах.
  3. Тайланд удирдамж(50 хүртлэх оноог удирдагчаар дүгнүүлэх), удирдагч багшийн 10 онооны хуудас, presentation-1% хэвлэж хавсаргах.
  4. Хамгаалалтанд нэрсийн дарааллын дагуу орох ба дунд нь хүлээлт үүсгэхгүй байх, хэрэв хүлээлт үүсгэвэл тайлан хамгаалалтын онооноос хасах.
  5. Төлбөр бүрэн төлсөн байх.
  6. Бүлгийн дарга нар санаачлагатай, зохион байгуулалт сайтай оролцох.
  7. Удирдагч багшийн үзлэг өнгөрсөн Баасан гаригт болсон ба хамгаалалтын өдөр удирдагч багш нараар оноог нөхөн тавиулах боломжгүй гэдгийг анхаарах.
  8. Тайландаа бичиг баримтын стандартыг нарийн баримтлах.
  9. Хэрэв ямар нэг шалтгаанаар тайлан хамгаалалтнаас хоцорвол дахин хамгаалалтанд 75 онооноос дээш авах боломжгүй ба энэ нь голч оноонд шууд нөлөөлнө гэдгийг анхаарна уу.
Тайлан хамгаалалт 2012 оны 11 сарын 02-оос 11 сарын 06-ны хооронд зохион байгуулагдах ба

  • 2012 оны 11 сарын 02-нд 15.00 цагаас 424-р бүлэг 
  • 2012 оны 11 сарын 04-нд 10.00 цагаас 425-р бүлэг 
  • 2012 оны 11 сарын 03-нд 09.00 цагаас 422-р бүлэг, 423-р бүлэг тус тус хамгаална.
422, 423-р бүлгийн тайлан хамгаалалтын комисс:
Коммисын ахлагч Б.Болормаа
Коммисын гишүүн Д.Жаргалмаа
Комиссын гишүүн Л.Одхүү
Коммисын гишүүн Т.Пүрэвсүрэн
Коммисын гишүүн Н.Ган-Эрдэнэ
Коммисын нарийн бичгийн дарга П.Баяр
424-р бүлгийн тайлан хамгаалалтын комисс:
Коммисын ахлагч Ш.Уртнасан
Коммисын гишүүн Б.Болормаа
Коммисын гишүүн Д.Жаргалмаа
Коммисын гишүүн П.Бямбатөгс
Комиссын гишүүн Т.Маргад-Эрдэнэ
Коммисын нарийн бичгийн дарга С.Ганхуяг
425-р бүлгийн тайлан хамгаалалтын комисс:
Коммисын ахлагч Б.Мөнхсоёл
Коммисын гишүүн Б.Болормаа
Коммисын гишүүн Д.Жаргалмаа
Коммисын гишүүн А.Ариунболд
Комиссын гишүүн Л.Отгонзаяа
Коммисын нарийн бичгийн дарга Ж.Ариунгэрэл

Friday, October 26, 2012

III курсын оюутнуудын анхааралд

Та бүхнийг сэдэв сонголтоо эргэлзээгүй хийж дууссан гэдэгт итгэлтэй байна. Ингээд курсын ажлын зохион байгуулалтын талаар дараах мэдээллийг өгч байна.

Үүнд:
  1. Нийт 4 үзлэг зохион байгуулна.
  2. Эхний үзлэгт тухайн оюутан нь сэдвийн хүрээнд зорилгоо тодорхойлж, төлөвлөгөөг хийж удирдагч багшдаа батлуулах ёстой. Удирдагч багш алдаа оноог хянан, төлөвлөгөөг засч, хамтарч төлөвлөгөөг боловсруулна. Эхний үзлэгээр оюутан 5 оноог авна.  Хугацаа 2012.11.02 байна. Өөрөөр хэлбэл дээрх хугацаанд амжиж төлөвлөгөөг батлуулсан оюутнууд 1-р үзлэгийн оноог авах болно. 
  3. 2-р үзлэгийн дүнд судалгааны бүх ажлууд хийгдсэн байх шаардлага тавина. 2-р үзлэгийн хугацаа 2012.11.30 байна. Нийт 10 оноо
  4. 3-р үзлэгийн дүнд тухайн оюутан ажлын гүйцэтгэлийн 70% хийсэн байх шаардлагатай. Үүнд тухайн системийн ерөнхий архитектур гарсан, системийн шинжилгээ бүрэн хийгдсэн, физик болон логик загварууд гарсан байх, кодчлол эхэлсэн байх г.м. Хугацаа 2013.01.11 байх ба нийт 20 оноо энэ үзлэгээс авна.
  5. 4-р үзлэг буюу урьдчилсан хамгаалалтаар ажлын гүйцэтгэл 90% хийгдсэн байх ба хугацаа нь II улирлын 2-р долоо хоногт зохион байгуулагдах болно. Энэ үзлэгээр тэнхимийн бүх багш нар тайланг үзэж жинхэнэ хамгаалалтанд орох эсэхийг шийднэ. Мөн анхны үзлэгийн төлөвлөгөөний дагуу оюутан ажлыг зохион байгуулсан эсэхэд хяналт тавих болно. Энэ нь тухайн оюутан ажлыг зөв төлөвлөж сурахад ач холбогдолтой юм. Энэ үзлэгээр 25 оноог авна. 
  6. 1-4 үзлэгийн нийт оноо 25 оноо хүрээгүй бол жинхэнэ хамгаалалтанд орох боломжгүй болно.
  7. Жинхэнэ хамгаалалт II улирлын IV дэхь 7 хоногт зохион байгуулагдана. Жинхэнэ хамгаалалтаар 40 оноо авна. Хамгаалалтанд ороход төлбөр 100% төлсөн байх шаардлагатай.

    Ингээд курсын ажлыг амжилттай, үр дүнтэй хийхийг нийт 3-хнаасаа хүсч байна. Удирдагч багшийн зааврийн дагуу хугацаанд нь, төлөвлөгөөний дагуу хийвэл бүх зүйл OK болно гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.

Thursday, October 18, 2012

Улирал дундын шалгалтын асуултууд

Эрхэм оюунлаг оюутан таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад УЛИРАЛ ДУНДЫН ШАЛГАЛТ-ын тухай өөрийн 8 жил багшилсан туршлагаасаа, хуваалцмаар санагдлаа. Ихэнхи оюутнууд энэ шалгалтанд ач холбогдол өгдөггүй. Цаг хугацаа салхи мэт өнгөрч, нэг мэдэхэд УДШалгалт болдог. Гэтэл энэ шалгалт маань тухайн оюутан уг хичээл дээр А, В, С, D, F аль нь гарах эсэхийг шийдэж байдаг гэдгийг тэр бүр анзаардаггүй нь харамсалтай. Ер нь УДШалгалтанд заавал 20-с дээш оноо авах хэрэгтэй. Учир нь 10-15 оноо авбал цаана нь ердөө л 80-85 оноо авах боломжтой. Гэхдээ бүх зүйлээ 100% хийж байж шүү. Үүнд ирц бүрэн, лаборатор, семинарын бүтэн оноо, бие даалт, улирлын шалгалтаа бас FULL өгөх хэрэгтэй. Гэтэл энэ маань бодит амьдрал дээр хэрэгжихгүй байх нь олонтоо. Тэгэхээр оюутнууд аа, энэ бүх эрсдлийг тооцон УДШалгалтаа амжилттай өгөөрэй. Ер нь энэ шалгалтанд хэзээнээс бэлдэх вэ гэвэл 1-р лаборатор, семинарын хичээл эхэлснээс л эхлэн бэлдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Учир нь 1-7 дахь долоо хоногт орсон сэдвүүдээр л шалгалтын асуулт тодорхойлогдоно шүү дээ. За за ингээд та бүхэн шалгалтаа амжилттай бэлдэн, 20-с дээш оноо авахыг хүсье.
  1. Алгоритмын үндэс
  2. Өгөгдлийн бүтэц
  3. Програм хангамжийн төслийн менежмент

Monday, October 15, 2012

III курсын оюутнуудын анхааралд

Нийт III курсын оюутнууд 2012 оны 10 сарын 15-аас 2013 оны 03 сарын 01-ны хооронд курсын ажил хийж гүйцэтгэх ба курсын ажил нь нийт 4 үзлэгээс тогтоно. 10 сарын 15-с 10 сарын 19-ны хооронд сэдэв сонголтыг хийгдэнэ. Иймд сэдэв сонголтыг П.Баяр багштай уулзан сонгон уу. 

Танилцах дадлага хийж буй оюутнуудын анхаааралд:

Танилцах дадлагын дахин хамгаалалтаас хоцорсон оюутнууд нэмэлт даалгавруудыг хариуцсан багш нараасаа авч байгаа билээ. Гэвч эхний даалгавраас хойш дахин даалгавар авч биелүүлж байгаа оюутнууд алга байна гэхэд буруудахгүй. Энэ жилийн хувьд эцсийн гэж хэлж болох дахин хамгаалалт 2012 оны 11 сарын 02-нд үйлдвэрлэлийн дадлагын дахин хамгаалалттай хамтран зохион байгуулагдах тул оюутнууд дараах шаардлагыг ханган хамгаалалтанд орно. Үүнд:

  1. 2 кр + 0,5 кр нөхөн төлбөр тушаасан баримт
  2. Тайлан /Шаардлага хангасан, удирдамжийн дагуу бичсэн байх/
  3. Багш нараас авсан үүрэг даалгаврын биелэлт
ЖИЧ: Ямар ч үүрэг даалгавар биелүүлээгүй оюутныг хамгаалалтанд оруулахгүй болохыг мэдэгдье. Мөн энэ хамгаалалтаас хоцорвол албан ёсоор жилийн чөлөө олгогдох болохыг дахин сануулъя.
Мэдээллийн Технологийн Тэнхим

Linux club-ийн уулзалт


Тус клубт элсэхийг хүсэгч болон клубын гишүүд 2012 оны 10 сарын 18-нд 16.00 цагаас №5 танхимд цугларна уу. Уулзалтаар клубын үйл ажиллагаа болон цаашид зохион байгуулах үйл ажиллагаануудын талаар ярилцана. 

Sunday, October 14, 2012

Нийт оюутнуудын анхааралд

Бүх бүлгийн дарга нар ангийнхаа оюутнуудын нэрс болон и-мэйл хаягийг бүртгэж аван jargalmaad@gmail.com хаягаар илгээнэ үү. Та бүхнийг зайн сургалтын системд бүртгэх тул үнэн зөв бүртгүүлэх тал дээр анхаараарай. 

Wednesday, October 10, 2012

Олуулаа хэлэлцвэл буруугүй

2012-2013 оны хичээлийн жилийг ректор маань "Оюутанд ээлтэй жил" хэмээн зарласан билээ. Ингээд оюутан та бүхэнд хамгийн их хэрэгтэй зүйлсийг санаачлан хийхээр хамт олноороо хүчин зүтгэхээр боллоо. Оюутан та бүхнийг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд хамгийн их хэрэгтэй, мөн дутагдаж байгаа зүйлийнхээ талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж an Excellent Idea өгвөл их баярлах болно шүү. КМС-чүүдээ COMMENT... 

"Linux club" тун удахгүй ...



Тун удахгүй "Linux Club" үйл ажиллагаагаа жигдэрүүлэн эхлэх гэж байна. Манай клубын зорилго нь нээлттэй эхийг дэмжих, олон нийтэд сурталчилах, хөгжүүлэх, оюутны чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөд оршино. Манай клубт гишүүнээр элсэхийг хүссэн хэн бүхнийг бид халуун дотноор хүлээн авна. Иймд гишүүнээр элсэхийг хүссэн оюутан jargalmaad@gmail.com хаяг руу хүсэлтээ илгээнэ үү. Бид танд хариу илгээх болно.

Миний тэмдэглэл



Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй нийт оюутнууддаа өнгөрсөн ч гэсэн хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэе. Энэхүү блогтоо мэдээллийн технологийн шинэ мэдээ, мэдээлэл, сургалтанд холбоотой зарим асуудал болон өөрийн санаа бодлыг сийрүүлэхийг хүслээ.