Monday, November 26, 2012

Дипломын ажлын сэдэв

Дипломын ажлын сэдвүүдийг гаргалаа. Эндээс татан авна уу. Сонголтыг сонголтын хуудас баталгаажсанаар тооцно.

Sunday, November 25, 2012

IV курсын оюутнуудын анхааралд

Нийт төгсөх курсын оюутнууд диплом ажлын сэдвээ сонгож сонголтоо баталгаажуулна уу. Сонголт хийхийн өмнө сонголтын хуудсыг заавал авч ирэх бөгөөд нэг хувь нь тэнхимд, нэг хувь нь удирдагч багшид, нэг хувь нь оюутанд үлдэнэ. Загварыг эндээс авна уу. Сонголт дуусах хугацаа 2012 оны 11 сарын 29.

Бие даалт сонголтын тухай

2012-2013 оны хичээлийн жилд ректорын тушаалаар 3 хичээлийг сонгон 12 онооны бие даалтыг хийж гүйцэтгэх болсон билээ. Иймд оюутнууд бие даалт сонгох хуудсаа загварын дагуу 2 хувь хийн баталгаажуулна уу. Баталгаажилт дууссаны дараа нэг хувийг тэнхимд төвлөрүүлэх бөгөөд энэ ажлыг бүлгийн дарга нар гүйцэтгэнэ. Бие даалт хийх хичээлээ аль болох өөрийн үндсэн мэргэжлийн хичээлийг сонгосон гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье.  Жич: Энэхүү бие даалтыг гараар бичнэ. Загварыг эндээс авна уу.

Tuesday, November 13, 2012

МТҮПарктай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Өнгөрөгч Баасан гариг буюу 2012 оны 11 сарын 09-ны өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Паркын захирал н.Түвшинтөртэй манай сургуулийн захирал хамтран ажиллах гэрээнд гарын үзэг зурлаа. Энэхүү гэрээ байгуулагдсанаар оюутан та бүхэн МТҮПаркаас зохион байгуулагдаж буй төрөл бүрийн арга хэмжээнд хөнгөлттэйгээр хамрагдах, дадлага хийх боломж бололцоо нээгдэж байгаа юм. Цаашид Мэдээллийн Технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хамтран ажиллах байгууллагуудын тоог олшруулах тал дээр тэнхимийн зүгээс анхаарч ажиллах болно. Та бүхэнд амжилт хүсье.

Friday, November 9, 2012

Урлагийн наадам


Маргааш 2012 оны 11 сарын 10-ны өдөр... Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Оюутны урлагийн их наадам энэ өдөр UB Palace-ийн концертын их танхимд болно. Би бодохдоо хүн бүрт урлагийн мэдрэмж байдаг гэж бодож байна. Бид сайхан дуу сонсоод уярдаг, сайхан зураг хараад сэтгэлийн баясал эдэлдэг билээ. Энэ урлагийн наадам хэдийгээр 40 минут үргэлжлэх боловч асар их хүч хөдөлмөр, цаг хугацаагаар бий болдог.  Өнөөдөр энэхүү концертод сэтгэл зүрх, хүчин чармайлтаа зориулсан нийт оюутнууд болон багш нартаа амжилт хүсье. Та бүхнийг урлагийн бурхан ЯНЖИНЛХАМ ивээх болтугай.

Monday, November 5, 2012

Үйлдвэрлэлийн дадлагын тайлан хамгаалалт амжилттай болж өнгөрлөө

Өнгөрсөн амралтын өдрүүдээр үйлдвэрлэлийн дадлага амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэхүү дадлага нь та бүхний ажил дээр гарахад чинь ихээхэн ач холбогдол өгсөн гэж бодож байна. Дадлагаас дүгнэхэд техник хангамж болон график дизайны ангийн оюутнуудын ихэнх нь ажлын байраа олсон байгаа нь сайшаалтай байна. Зарим оюутнууд ажлын байраа олсоноос гадна сургалтын төлбөрөө тухайн байгууллагаар хариуцуулахаар болсон нь ихээхэн итгэл, хариуцлага төрүүлж байна. Харин програм хангамжийн ангийн оюутнуудын хувьд ний нуугүй хэлэхэд сэтгэлд хүрсэнгүй. Цаг баримтлах, анги зохион байгуулалтын хувьд маш хангалтгүй байлаа. Дээрээс нь нийт оюутнууд тухайн байгууллагын техник хангамжийн судалгааг хангалтгүй хийсэн нийтлэг алдаа байгааг анхаарч цаашид дипломын ажлаа амжилттай хийгээрэй. Диплом сонголт ирэх 7 хоногт зохион байгуулагдана. Мөн дадлага хийж байх явцад гарсан бэрхшээл, анхаарах асуудлын талаараа COMMENT үлдээвэл зүгээр байна. Амжилт хүсье.