Friday, January 25, 2013

Баярлалаа ...


КПХ-223-р бүлгийнхээ нийт оюутнууддаа багш нь маш их баярлалаа. Та бүхний бэлэг их гоё SURPRISE болж чадсан шүү. Сэтгэлээсээ өгсөн бэлэг бүхэн хүний сэтгэлд хүрч чаддаг юм шүү. Та бүхний СЭТГЭЛ шингэсэн, гоё аягандаа багш нь дандаа халуун цай ууж, СЭТГЭЛЭЭ ДУЛААЦУУЛАХ болноо. :) 

Saturday, January 19, 2013

Нэгэн шөнийн бодол


Уншвал ухаан баяжина.
Уурлавал стресс баяжина.
Хайрлавал сэтгэл баяжина.
Хөдөлмөрлөвөл амьдрал баяжина.
Зовлонг давахад тэвчээр баяжина.
Зориглоод хийхэд амжилт баяжина. 
/http://uranchimeg.com/Education/?p=5166#comment-10318/

Энэ 6 мөртөөр өөрийн бодролыг эхлүүлмээр санагдлаа. Өнөөдөр хэдийгээр амралтын өдөр ч нойр минь хулжив. Надад хийж бүтээх хүсэл тэмүүлэл, сурч боловсрох эрмэлзлэл дүүрэн байна. Миний нэг багшийн минь блогийн TITLE нь "Life is short, use every moment for learning" гэж бичсэн байдаг. Энэ үг надад их эрч хүчийг өгч байдаг. Бидний амьдрал үнэхээр л богино юм. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бид насан туршдаа л сурдаг. Аливаа зүйлд төгс гэсэн ойлголт ч байдаггүй. Бид бүхэн өөрийн сурсан мэдсэн дээр мэдлэгийг нэмдэг. Харин энэхүү мэдлэгийн сав хэр дүүрэн байгаагаас бидний ертөнцийг үзэх үзэл өөр өөр байдаг болов уу. Мэдлэг дүүрэн хүн ДАРУУ, ЭНГИЙН байдгийг би олон жишээн дээрээс харсан. Ер нь хүн ХЭДЭН хүнд таалагдаж байгаа нь чухал бус, ХЭНД таалагдаж байгаа нь чухал гэж би боддог. Сурах гэдэг нь тухайн хүнээс асар их хөдөлмөр, тэвчээр, анхаарлыг шаардана. Гэхдээ сэтгэл гарган хийсэн аливаа ажил болгон заавал биелдэг гэдэгт би итгэдэг. Хэрэв чамд хүсэл байвал яг одооноос л эхэл. 

Wednesday, January 9, 2013

I курсынхэнд зориулав


Оюутан болсон анхны жил, анхны шалгалт, анхны шинэ жил ... гээд анхны гэсэн олон зүйлийг та бүхэн АМТАЛЖ яваа гэдэгт итгэж байна. Бид өнөөдөр ямар үр тарина, түүнийхээ үр шимийг хожим нь амсдаг билээ. Өнөөдөр би цэцэг тариад услаж, арчилаад л байвал өнгө ороод ургаад л байна. Харин усалж арчилахгүй бол хатаж, гандан үгүй болно. Иймд багш нь та бүхэнд өөрийн мэргэжлийн суурийг, ажил амьдралынхаа үрийг зөв суулгаж, арчилахыг зөвлөж байна. 10 жилд байхад маань манай химийн кабенитэд "Огт алдаа гаргадаггүй хүн бол БААТАР биш, Харин алдсан алдаагаа засч чадсан хүн жинхэнэ БААТАР..." гэсэн сургааль үг байдаг байсан юм. Хэрэв 52-р сургуулийг төгссөн оюутан байвал энэ үгийг мэдэх л байх. Алдаа гаргадаггүй хүн байхгүй ч алдаагаа засан, ойлгож, ухамсарлаж чаддаг нь цөөн байдаг юм шүү. Иймд хэрэв энэ улиралд өөртөө тийм ч хангалттай сурч чадаагүй бол ирж буй 2-р улиралд энэ алдаагаа засаарай. Амжилтынхаа ҮРИЙГ суулгасан бол, АРЧИЛЖ тордоорой. АМЖИЛТ...