Saturday, January 19, 2013

Нэгэн шөнийн бодол


Уншвал ухаан баяжина.
Уурлавал стресс баяжина.
Хайрлавал сэтгэл баяжина.
Хөдөлмөрлөвөл амьдрал баяжина.
Зовлонг давахад тэвчээр баяжина.
Зориглоод хийхэд амжилт баяжина. 
/http://uranchimeg.com/Education/?p=5166#comment-10318/

Энэ 6 мөртөөр өөрийн бодролыг эхлүүлмээр санагдлаа. Өнөөдөр хэдийгээр амралтын өдөр ч нойр минь хулжив. Надад хийж бүтээх хүсэл тэмүүлэл, сурч боловсрох эрмэлзлэл дүүрэн байна. Миний нэг багшийн минь блогийн TITLE нь "Life is short, use every moment for learning" гэж бичсэн байдаг. Энэ үг надад их эрч хүчийг өгч байдаг. Бидний амьдрал үнэхээр л богино юм. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бид насан туршдаа л сурдаг. Аливаа зүйлд төгс гэсэн ойлголт ч байдаггүй. Бид бүхэн өөрийн сурсан мэдсэн дээр мэдлэгийг нэмдэг. Харин энэхүү мэдлэгийн сав хэр дүүрэн байгаагаас бидний ертөнцийг үзэх үзэл өөр өөр байдаг болов уу. Мэдлэг дүүрэн хүн ДАРУУ, ЭНГИЙН байдгийг би олон жишээн дээрээс харсан. Ер нь хүн ХЭДЭН хүнд таалагдаж байгаа нь чухал бус, ХЭНД таалагдаж байгаа нь чухал гэж би боддог. Сурах гэдэг нь тухайн хүнээс асар их хөдөлмөр, тэвчээр, анхаарлыг шаардана. Гэхдээ сэтгэл гарган хийсэн аливаа ажил болгон заавал биелдэг гэдэгт би итгэдэг. Хэрэв чамд хүсэл байвал яг одооноос л эхэл. 

Wednesday, January 9, 2013

I курсынхэнд зориулав


Оюутан болсон анхны жил, анхны шалгалт, анхны шинэ жил ... гээд анхны гэсэн олон зүйлийг та бүхэн АМТАЛЖ яваа гэдэгт итгэж байна. Бид өнөөдөр ямар үр тарина, түүнийхээ үр шимийг хожим нь амсдаг билээ. Өнөөдөр би цэцэг тариад услаж, арчилаад л байвал өнгө ороод ургаад л байна. Харин усалж арчилахгүй бол хатаж, гандан үгүй болно. Иймд багш нь та бүхэнд өөрийн мэргэжлийн суурийг, ажил амьдралынхаа үрийг зөв суулгаж, арчилахыг зөвлөж байна. 10 жилд байхад маань манай химийн кабенитэд "Огт алдаа гаргадаггүй хүн бол БААТАР биш, Харин алдсан алдаагаа засч чадсан хүн жинхэнэ БААТАР..." гэсэн сургааль үг байдаг байсан юм. Хэрэв 52-р сургуулийг төгссөн оюутан байвал энэ үгийг мэдэх л байх. Алдаа гаргадаггүй хүн байхгүй ч алдаагаа засан, ойлгож, ухамсарлаж чаддаг нь цөөн байдаг юм шүү. Иймд хэрэв энэ улиралд өөртөө тийм ч хангалттай сурч чадаагүй бол ирж буй 2-р улиралд энэ алдаагаа засаарай. Амжилтынхаа ҮРИЙГ суулгасан бол, АРЧИЛЖ тордоорой. АМЖИЛТ...

Sunday, December 30, 2012

Шинэ оны мэнд хүргэе...


Нийт КМС-ийнхаа оюунлаг оюутан, эрдэмтэн багш, ажилчиддаа ирж буй 2013 оны баярын мэндийг хүргээд 2013 оны 12 сарын 31-ны оройг "Өнгөрч буй 2013 он надад ямар их амжилтыг авчираа вэ?" гэсэн бодлоор 2013 оныг үдээрэй гэж хүсье.

Зарлал

Маргааш 2012 оны 12 сарын 31-ны өдөр бүх нийтийн амралтын өдөр учир давтлага өгөхгүй болно. Бусад өдрүүдэд хуваарийн дагуу давтлагыг өгөх болно. 

Wednesday, December 26, 2012

I курсынхэнд зориулсан давтлага

Нийт нэгийнхэн маань анхныхаа шалгалтуудыг амжилттай өгч байгаа гэдэгт багш нь итгэлтэй байна. Алгоритмын үндэс хичээлийн хувьд шалгалтууд маань дандаа оноос хойш тавигдсан байгаа билээ. Иймд та бүхэнд амласан ёсоор 2012 оны 12 сарын 28-ны 14.00 цагаас давтлага зохион байгуулна. Энэ давтлаган дээр та бүхэн шалгалтанд бэлтгэхэд ойлгож чадаагүй сэдвүүдээ тодруулах, бодлого бодох аргачлал гэх мэт өөрсдийн ойлгож, мэдэж чадахгүй байгаа зүйлсээ тодруулаарай. Амжилт...

Sunday, December 16, 2012

Улиралын шалгалтын асуултууд

Улиралын шалгалтын асуултуудыг эндээс авна уу. Амжилт хүсье...

  1. Алгоритмын үндэс
  2. ПХТМенежмент

Wednesday, December 5, 2012

Үйлдвэрлэлийн дадлагын дахин хамгаалалт болно

Үйлдвэрлэлийн дадлагын дахин хамгаалалт 2012 оны 12 сарын 11-ны 17.00 цагт зохион байгуулагдана. Дахин хамгаалалтанд орохдоо дараах зүйлсийг анхаарна уу.

  1. Төлбөр бүрэн байх
  2. Тайланг шаардлагын дагуу хийсэн байх
  3. Дахин хамгаалалтын кредитын төлбөрийг төлөх
Жич: Дахин хамгаалалтанд ороогүй тохиолдолд автоматаар жилийн чөлөө олгогдохыг анхаарна уу.

Tuesday, December 4, 2012

Хүн бүрт хүнээрээ байх боломж олддог

Хүн хүнээрээ ХҮН байна гэдэг хүнээс асар их сэтгэлийн хат, уужим тэнүүн сэтгэлийг шаарддаг болтой. Бид багш ч бай, оюутан ч бай, дарга ч бай, цэрэг ч бай ХҮНЭЭРЭЭ байх гэдэг их чухал юм. Тэгэхээр хүн гэдгийг юу гэж тодорхойлох вэ? Зовох цагт нөхрийн чанар танигдана, Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, Муутай нөхөрлөвөл могойн хорлол гээд ардын маань сайхан зүйр үгүүд юутай үнэн үг вэ? гэж өнөөдөр бодон сууна. Болчимгүй хэлсэн нэг үг бүхэл амьдралыг өөрчилдөг, Болчимгүй хэлсэн нэг үг итгэл, зүрхийг шархлуулдаг. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш ...