Wednesday, October 31, 2012

БУЯН ...

Буян ... Энэ үг надад өнөөдөр ихийг бодууллаа. Нээрээ би гэдэг хүн чинь ер нь өдий наслахдаа хэр их буян хийсэн бэ гэж ... Яг энэ үед надад ардын маань нэг сайхан зүйр үг шууд орж ирж байна. 
ТЭНХЛҮҮН ЯВАХАД ТЭМЭЭГЭЭР ТУСАЛСНААС
ТЭВДЭЖ ЯВАХАД ТЭВНЭЭР ТУСАЛ гэж ...
Буян гэдэг нь их тэнгэрлэг, уудам, нигүүлсэнгүй үйлс билээ. Бид буяныг янз бүрээр л үйлдэж болно. Тэр дундаа сэтгэлийн буян бол агуу зүйл гэж би бодож байна. Миний хувьд сэтгэлээ ариун байлгахыг юу юунаас илүү эрхэмд тооцдог билээ. Хэн нэгнийг хуурах амархан ч, өөрийгөө хуурах нь хамгийн аймшигтай зүйл. Учир нь өөрийгөө хуурсан тэр сэтгэлээ ариутгах нь хэцүү гэж бодож байна. Надад буян үйлдэх их олон боломж байсан байна. Гэвч тэр боломжуудыг би бүрэн ашиглаж чаддаггүй юм байна. Жишээ нь өнөөдөр би гэрээсээ буудал орох замд хүүхдээ дагуулан такси барих гэж буй бүсгүйд зогсож болох байлаа, гандан орохдоо үүдэнд нь суух 2 хөгшинөөс тагтаа хооллох будаа нэгнээс нь авчаад нөгөөхөөс нь авсангүй орхилоо, энд тэнд явж байхад машины үнэртүүлэгч зардаг хүүхдүүдээс үнэртүүлэгч авч болох байлаа, дүрэм зөрчин явж байгаа машинд ч зам тавьж өгч болох байлаа(гэхдээ ихэнхдээ тавьж өгдөг л дөө :) ). Бyян гэдгийг би сайхан сэтгэл, сайн үйлс гэж ойлгож байна. Буян гэдгийг би өөрийгөө бус, өрөөлийг нэгдүгээрт тавих сэтгэл гэж бодож байна. Өнөөдөр би номын цагаан мөрийг тараах их буян үйлдэж буйдаа баяртай байна. Та бүхнийг хэдийгээр хааяа зэмлэх үе байвч энэ нь зөвхөн та бүхний сайн сайхны тулд гэдгийг хэзээ нэгэн цагт ойлгох буй заа. Та бүгдэдээ багш нь хайртай шүү. Та бүхнийг амьдралдаа, ажил үйлстээ амжилт гаргана гэдэгт, агуу их буяныг үйлдэнэ гэдэгт итгэлтэй байна. 

6 comments:

  1. Сайхан бодол байна таны ажил амьдралд ч гэсэн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    ReplyDelete
  2. Буян гэдгийг би аливаа хүнд өөрийнхөө боломж бололцоогоор туслахын нэр гэж бодож байна.

    ReplyDelete
  3. Баярлалаа. Мөнхжаргалаа, Чамд бас эрүүл энх, сайн сайхныг хүсье.

    ReplyDelete
  4. Тийм шүү, Ганчимэгээ... Хүнд өөрийнхөө чадах тэр зүйлээр, зөв цагт нь, зөв туслах хэрэгтэй гэж бодож байна.

    ReplyDelete
  5. Өөрөө улаан блогчин байж Эрхэм шавийн блогоор оролгүй уджээ. Уучлаарай. Сайхан бодрол байна. Хэцүү даалгавар авсан би гэдэг хүн баахан сууж ажиллаад залхав. Амрангаа жаахан уншихыг хүсээд чиний блогоор орлоо. Сайхан зүйл уншив. Сэтгэл өег болов. Чи надад том БУЯН хийлээ. Энэ бас буян хийх нэг арга бололтой шүү...

    ReplyDelete
  6. Дэм өгсөн багш таньдаа баярлалаа. Ийм буянг үйлдэхэд хүргэсэн та харин ТОМ БУЯНТАН шүү дээ.

    ReplyDelete