Monday, November 26, 2012

Дипломын ажлын сэдэв

Дипломын ажлын сэдвүүдийг гаргалаа. Эндээс татан авна уу. Сонголтыг сонголтын хуудас баталгаажсанаар тооцно.

Sunday, November 25, 2012

IV курсын оюутнуудын анхааралд

Нийт төгсөх курсын оюутнууд диплом ажлын сэдвээ сонгож сонголтоо баталгаажуулна уу. Сонголт хийхийн өмнө сонголтын хуудсыг заавал авч ирэх бөгөөд нэг хувь нь тэнхимд, нэг хувь нь удирдагч багшид, нэг хувь нь оюутанд үлдэнэ. Загварыг эндээс авна уу. Сонголт дуусах хугацаа 2012 оны 11 сарын 29.

Бие даалт сонголтын тухай

2012-2013 оны хичээлийн жилд ректорын тушаалаар 3 хичээлийг сонгон 12 онооны бие даалтыг хийж гүйцэтгэх болсон билээ. Иймд оюутнууд бие даалт сонгох хуудсаа загварын дагуу 2 хувь хийн баталгаажуулна уу. Баталгаажилт дууссаны дараа нэг хувийг тэнхимд төвлөрүүлэх бөгөөд энэ ажлыг бүлгийн дарга нар гүйцэтгэнэ. Бие даалт хийх хичээлээ аль болох өөрийн үндсэн мэргэжлийн хичээлийг сонгосон гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье.  Жич: Энэхүү бие даалтыг гараар бичнэ. Загварыг эндээс авна уу.

Tuesday, November 13, 2012

МТҮПарктай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Өнгөрөгч Баасан гариг буюу 2012 оны 11 сарын 09-ны өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Паркын захирал н.Түвшинтөртэй манай сургуулийн захирал хамтран ажиллах гэрээнд гарын үзэг зурлаа. Энэхүү гэрээ байгуулагдсанаар оюутан та бүхэн МТҮПаркаас зохион байгуулагдаж буй төрөл бүрийн арга хэмжээнд хөнгөлттэйгээр хамрагдах, дадлага хийх боломж бололцоо нээгдэж байгаа юм. Цаашид Мэдээллийн Технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хамтран ажиллах байгууллагуудын тоог олшруулах тал дээр тэнхимийн зүгээс анхаарч ажиллах болно. Та бүхэнд амжилт хүсье.

Friday, November 9, 2012

Урлагийн наадам


Маргааш 2012 оны 11 сарын 10-ны өдөр... Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Оюутны урлагийн их наадам энэ өдөр UB Palace-ийн концертын их танхимд болно. Би бодохдоо хүн бүрт урлагийн мэдрэмж байдаг гэж бодож байна. Бид сайхан дуу сонсоод уярдаг, сайхан зураг хараад сэтгэлийн баясал эдэлдэг билээ. Энэ урлагийн наадам хэдийгээр 40 минут үргэлжлэх боловч асар их хүч хөдөлмөр, цаг хугацаагаар бий болдог.  Өнөөдөр энэхүү концертод сэтгэл зүрх, хүчин чармайлтаа зориулсан нийт оюутнууд болон багш нартаа амжилт хүсье. Та бүхнийг урлагийн бурхан ЯНЖИНЛХАМ ивээх болтугай.

Monday, November 5, 2012

Үйлдвэрлэлийн дадлагын тайлан хамгаалалт амжилттай болж өнгөрлөө

Өнгөрсөн амралтын өдрүүдээр үйлдвэрлэлийн дадлага амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэхүү дадлага нь та бүхний ажил дээр гарахад чинь ихээхэн ач холбогдол өгсөн гэж бодож байна. Дадлагаас дүгнэхэд техник хангамж болон график дизайны ангийн оюутнуудын ихэнх нь ажлын байраа олсон байгаа нь сайшаалтай байна. Зарим оюутнууд ажлын байраа олсоноос гадна сургалтын төлбөрөө тухайн байгууллагаар хариуцуулахаар болсон нь ихээхэн итгэл, хариуцлага төрүүлж байна. Харин програм хангамжийн ангийн оюутнуудын хувьд ний нуугүй хэлэхэд сэтгэлд хүрсэнгүй. Цаг баримтлах, анги зохион байгуулалтын хувьд маш хангалтгүй байлаа. Дээрээс нь нийт оюутнууд тухайн байгууллагын техник хангамжийн судалгааг хангалтгүй хийсэн нийтлэг алдаа байгааг анхаарч цаашид дипломын ажлаа амжилттай хийгээрэй. Диплом сонголт ирэх 7 хоногт зохион байгуулагдана. Мөн дадлага хийж байх явцад гарсан бэрхшээл, анхаарах асуудлын талаараа COMMENT үлдээвэл зүгээр байна. Амжилт хүсье.

Wednesday, October 31, 2012

БУЯН ...

Буян ... Энэ үг надад өнөөдөр ихийг бодууллаа. Нээрээ би гэдэг хүн чинь ер нь өдий наслахдаа хэр их буян хийсэн бэ гэж ... Яг энэ үед надад ардын маань нэг сайхан зүйр үг шууд орж ирж байна. 
ТЭНХЛҮҮН ЯВАХАД ТЭМЭЭГЭЭР ТУСАЛСНААС
ТЭВДЭЖ ЯВАХАД ТЭВНЭЭР ТУСАЛ гэж ...
Буян гэдэг нь их тэнгэрлэг, уудам, нигүүлсэнгүй үйлс билээ. Бид буяныг янз бүрээр л үйлдэж болно. Тэр дундаа сэтгэлийн буян бол агуу зүйл гэж би бодож байна. Миний хувьд сэтгэлээ ариун байлгахыг юу юунаас илүү эрхэмд тооцдог билээ. Хэн нэгнийг хуурах амархан ч, өөрийгөө хуурах нь хамгийн аймшигтай зүйл. Учир нь өөрийгөө хуурсан тэр сэтгэлээ ариутгах нь хэцүү гэж бодож байна. Надад буян үйлдэх их олон боломж байсан байна. Гэвч тэр боломжуудыг би бүрэн ашиглаж чаддаггүй юм байна. Жишээ нь өнөөдөр би гэрээсээ буудал орох замд хүүхдээ дагуулан такси барих гэж буй бүсгүйд зогсож болох байлаа, гандан орохдоо үүдэнд нь суух 2 хөгшинөөс тагтаа хооллох будаа нэгнээс нь авчаад нөгөөхөөс нь авсангүй орхилоо, энд тэнд явж байхад машины үнэртүүлэгч зардаг хүүхдүүдээс үнэртүүлэгч авч болох байлаа, дүрэм зөрчин явж байгаа машинд ч зам тавьж өгч болох байлаа(гэхдээ ихэнхдээ тавьж өгдөг л дөө :) ). Бyян гэдгийг би сайхан сэтгэл, сайн үйлс гэж ойлгож байна. Буян гэдгийг би өөрийгөө бус, өрөөлийг нэгдүгээрт тавих сэтгэл гэж бодож байна. Өнөөдөр би номын цагаан мөрийг тараах их буян үйлдэж буйдаа баяртай байна. Та бүхнийг хэдийгээр хааяа зэмлэх үе байвч энэ нь зөвхөн та бүхний сайн сайхны тулд гэдгийг хэзээ нэгэн цагт ойлгох буй заа. Та бүгдэдээ багш нь хайртай шүү. Та бүхнийг амьдралдаа, ажил үйлстээ амжилт гаргана гэдэгт, агуу их буяныг үйлдэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Үйлдвэрлэлийн дадлагын тайлан хамгаалах тухай

Нийт IV курсын оюутнууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. 
Та бүхнийг үйлдвэрлэлийн дадлагаа амжилттай хийсэн гэдэгт итгэлтэй байна. Ингээд дадлагын тайлан хамгаалалтанд орохдоо дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

  1. Тайлан хамгаалалт эхлэх цагаас 30 минутын өмнө ирц бүрэн байх.
  2. Тайлан хамгаалалтын өмнөх өдөр тайлангуудыг нарийн бичгийн дарга нарт хураалгах.
  3. Тайланд удирдамж(50 хүртлэх оноог удирдагчаар дүгнүүлэх), удирдагч багшийн 10 онооны хуудас, presentation-1% хэвлэж хавсаргах.
  4. Хамгаалалтанд нэрсийн дарааллын дагуу орох ба дунд нь хүлээлт үүсгэхгүй байх, хэрэв хүлээлт үүсгэвэл тайлан хамгаалалтын онооноос хасах.
  5. Төлбөр бүрэн төлсөн байх.
  6. Бүлгийн дарга нар санаачлагатай, зохион байгуулалт сайтай оролцох.
  7. Удирдагч багшийн үзлэг өнгөрсөн Баасан гаригт болсон ба хамгаалалтын өдөр удирдагч багш нараар оноог нөхөн тавиулах боломжгүй гэдгийг анхаарах.
  8. Тайландаа бичиг баримтын стандартыг нарийн баримтлах.
  9. Хэрэв ямар нэг шалтгаанаар тайлан хамгаалалтнаас хоцорвол дахин хамгаалалтанд 75 онооноос дээш авах боломжгүй ба энэ нь голч оноонд шууд нөлөөлнө гэдгийг анхаарна уу.
Тайлан хамгаалалт 2012 оны 11 сарын 02-оос 11 сарын 06-ны хооронд зохион байгуулагдах ба

  • 2012 оны 11 сарын 02-нд 15.00 цагаас 424-р бүлэг 
  • 2012 оны 11 сарын 04-нд 10.00 цагаас 425-р бүлэг 
  • 2012 оны 11 сарын 03-нд 09.00 цагаас 422-р бүлэг, 423-р бүлэг тус тус хамгаална.
422, 423-р бүлгийн тайлан хамгаалалтын комисс:
Коммисын ахлагч Б.Болормаа
Коммисын гишүүн Д.Жаргалмаа
Комиссын гишүүн Л.Одхүү
Коммисын гишүүн Т.Пүрэвсүрэн
Коммисын гишүүн Н.Ган-Эрдэнэ
Коммисын нарийн бичгийн дарга П.Баяр
424-р бүлгийн тайлан хамгаалалтын комисс:
Коммисын ахлагч Ш.Уртнасан
Коммисын гишүүн Б.Болормаа
Коммисын гишүүн Д.Жаргалмаа
Коммисын гишүүн П.Бямбатөгс
Комиссын гишүүн Т.Маргад-Эрдэнэ
Коммисын нарийн бичгийн дарга С.Ганхуяг
425-р бүлгийн тайлан хамгаалалтын комисс:
Коммисын ахлагч Б.Мөнхсоёл
Коммисын гишүүн Б.Болормаа
Коммисын гишүүн Д.Жаргалмаа
Коммисын гишүүн А.Ариунболд
Комиссын гишүүн Л.Отгонзаяа
Коммисын нарийн бичгийн дарга Ж.Ариунгэрэл