Thursday, October 18, 2012

Улирал дундын шалгалтын асуултууд

Эрхэм оюунлаг оюутан таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад УЛИРАЛ ДУНДЫН ШАЛГАЛТ-ын тухай өөрийн 8 жил багшилсан туршлагаасаа, хуваалцмаар санагдлаа. Ихэнхи оюутнууд энэ шалгалтанд ач холбогдол өгдөггүй. Цаг хугацаа салхи мэт өнгөрч, нэг мэдэхэд УДШалгалт болдог. Гэтэл энэ шалгалт маань тухайн оюутан уг хичээл дээр А, В, С, D, F аль нь гарах эсэхийг шийдэж байдаг гэдгийг тэр бүр анзаардаггүй нь харамсалтай. Ер нь УДШалгалтанд заавал 20-с дээш оноо авах хэрэгтэй. Учир нь 10-15 оноо авбал цаана нь ердөө л 80-85 оноо авах боломжтой. Гэхдээ бүх зүйлээ 100% хийж байж шүү. Үүнд ирц бүрэн, лаборатор, семинарын бүтэн оноо, бие даалт, улирлын шалгалтаа бас FULL өгөх хэрэгтэй. Гэтэл энэ маань бодит амьдрал дээр хэрэгжихгүй байх нь олонтоо. Тэгэхээр оюутнууд аа, энэ бүх эрсдлийг тооцон УДШалгалтаа амжилттай өгөөрэй. Ер нь энэ шалгалтанд хэзээнээс бэлдэх вэ гэвэл 1-р лаборатор, семинарын хичээл эхэлснээс л эхлэн бэлдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Учир нь 1-7 дахь долоо хоногт орсон сэдвүүдээр л шалгалтын асуулт тодорхойлогдоно шүү дээ. За за ингээд та бүхэн шалгалтаа амжилттай бэлдэн, 20-с дээш оноо авахыг хүсье.
  1. Алгоритмын үндэс
  2. Өгөгдлийн бүтэц
  3. Програм хангамжийн төслийн менежмент

4 comments:

  1. 20 - c дээш оноо авнаа :D

    ReplyDelete
  2. манайхаан амжилт :P

    ReplyDelete
  3. Амжилт хүсье. Авч чадна гэдэгт итгэлтэй байна.

    ReplyDelete
  4. Улирал дундын шалгалт хэдийн болж, дүн гарч дууслаа. Харамсалтай нь 20 онооноос дээш оноо авсан оюутнууд цөөн байлаа. Их харамсалтай байна.

    ReplyDelete