Friday, October 26, 2012

III курсын оюутнуудын анхааралд

Та бүхнийг сэдэв сонголтоо эргэлзээгүй хийж дууссан гэдэгт итгэлтэй байна. Ингээд курсын ажлын зохион байгуулалтын талаар дараах мэдээллийг өгч байна.

Үүнд:
  1. Нийт 4 үзлэг зохион байгуулна.
  2. Эхний үзлэгт тухайн оюутан нь сэдвийн хүрээнд зорилгоо тодорхойлж, төлөвлөгөөг хийж удирдагч багшдаа батлуулах ёстой. Удирдагч багш алдаа оноог хянан, төлөвлөгөөг засч, хамтарч төлөвлөгөөг боловсруулна. Эхний үзлэгээр оюутан 5 оноог авна.  Хугацаа 2012.11.02 байна. Өөрөөр хэлбэл дээрх хугацаанд амжиж төлөвлөгөөг батлуулсан оюутнууд 1-р үзлэгийн оноог авах болно. 
  3. 2-р үзлэгийн дүнд судалгааны бүх ажлууд хийгдсэн байх шаардлага тавина. 2-р үзлэгийн хугацаа 2012.11.30 байна. Нийт 10 оноо
  4. 3-р үзлэгийн дүнд тухайн оюутан ажлын гүйцэтгэлийн 70% хийсэн байх шаардлагатай. Үүнд тухайн системийн ерөнхий архитектур гарсан, системийн шинжилгээ бүрэн хийгдсэн, физик болон логик загварууд гарсан байх, кодчлол эхэлсэн байх г.м. Хугацаа 2013.01.11 байх ба нийт 20 оноо энэ үзлэгээс авна.
  5. 4-р үзлэг буюу урьдчилсан хамгаалалтаар ажлын гүйцэтгэл 90% хийгдсэн байх ба хугацаа нь II улирлын 2-р долоо хоногт зохион байгуулагдах болно. Энэ үзлэгээр тэнхимийн бүх багш нар тайланг үзэж жинхэнэ хамгаалалтанд орох эсэхийг шийднэ. Мөн анхны үзлэгийн төлөвлөгөөний дагуу оюутан ажлыг зохион байгуулсан эсэхэд хяналт тавих болно. Энэ нь тухайн оюутан ажлыг зөв төлөвлөж сурахад ач холбогдолтой юм. Энэ үзлэгээр 25 оноог авна. 
  6. 1-4 үзлэгийн нийт оноо 25 оноо хүрээгүй бол жинхэнэ хамгаалалтанд орох боломжгүй болно.
  7. Жинхэнэ хамгаалалт II улирлын IV дэхь 7 хоногт зохион байгуулагдана. Жинхэнэ хамгаалалтаар 40 оноо авна. Хамгаалалтанд ороход төлбөр 100% төлсөн байх шаардлагатай.

    Ингээд курсын ажлыг амжилттай, үр дүнтэй хийхийг нийт 3-хнаасаа хүсч байна. Удирдагч багшийн зааврийн дагуу хугацаанд нь, төлөвлөгөөний дагуу хийвэл бүх зүйл OK болно гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.

No comments:

Post a Comment